УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ГАЗАР АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

2022-01-11 176 0

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахад 4 байгууллагын 5 газарт хандан хугацаа сунгуулах шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг тус тус бүрд нь цаасаар өгдөг байв. Түүнчлэн шийдвэр гаргасны дараа 6 шат, баталгаажуулах хүртэл нийт 13 үе шаттай байсныг цахимд бүрэн шилжүүлэх бэлтгэл хангагдлаа. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм.

Холбоотой мэдээ