ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2022-01-07 178 0

Сэлэнгэ аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар суманд ажиллаж байгаа. Тус суманд 2021 онд хийгдсэн 1-р багийн өрхийн эмнэлгийн байрны засвар, 2 дугаар багийн байр, 3 дугаар багт ашиглалтад орсон хүүхдийн цэцэрлэг, 4 дүгээр багийн 3-р цэцэрлэгийн барилгын засвар, 4, 8 дугаар багт шинээр хийгдсэн инженерийн шугам сүлжээ зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй Засаг дарга Н.Лхагвадорж  танилцаж, хөрөнгө оруулалтын ажил бүр дээр гарч байгаа алдаа дутагдлыг хэлж, цаашид хэрхэх байр сууриа илэрхийллээ. Мөн аймгийн мал нядалгааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр сумын “Эмнэх, “Номт хан” өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хүлээлгэн өгч, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хичээн зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүддээ ажилд нь дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг даргаас цар тахлын нөхцөл байдлаас үүдэн барилгын материалын үнэ өсч ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учирсан хэдий ч сэтгэл дутсан байдал нийтлэгээрээ байна гэдгийг онцгойлон тодотгож цаашид мэргэжлийн зураг төсөвтэйгөөр ажлыг гүйцэтгэж, хаа хаанаа хяналт өндөр хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. 

Маргааш сумын төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ