ЭНЭ САРД ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЕСӨН БАРИЛДААН БОЛНО

2022-01-07 269 0

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын хугацаанд нийт есөн барилдаан зохион байгуулахаар товложээ.

Үүнд:

  • Нэгдүгээр сарын 09-нд “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 16-нд “Жем интернэшнл” группийн нэрэмжит, Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын  21-нд “Манба дацан” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Нэгдүгээр сарын  22-нд “СПС” телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,
  • Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 30-нд “Дашчойлин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Эх сурвалж: МҮБХ

Холбоотой мэдээ