ЭНЭ ЖИЛ 100 АВАРГА МАЛЧИН ШАЛГАРУУЛНА

2022-01-07 338 0

УИХ-ын чуулганаар 2021 онд мал, тэжээвэр амьтад, хашаа тооллогын урьдчилсан дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг танилцууллаа.

Малын тоо толгой биш чанар чухал болсон үед “Мянгат малчин” шалгаруулсаар байх эсэх талаар ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө . Уг шагналын тоог 100-гаар хязгаарлах болсоныг тэрээр хэлсэн юм.

Хуралдаанаар:Улсын аврага малчин өрх,

-Улсын хошой аврага малчин өрх,

-Улсын аврага фермер,

-Улсын аврага саальчин шалгаруулах зэрэг долоон журмыг шинэчилсэн байна.

Энэ хүрээнд 2022 онд:Аврага малчны тоог 100,

-Хошой аврага малчин 8,

-Аврага саальчин фермер тус бүр 6,

-Тариаланч 21,

-Тариаланч хамт олон 12 байхаар тоог хязгаарласан байна.

Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 25 гэхэд шалгаруулж орон нутаг даяар зарлахаар боллоо. Цаашид малын тоо толгойг бууруулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд малын хөлийн татвар авах ажлыг хэрэгжүүлэхдээ газар тариалангийн бүсэд ялгаатай байхаар хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ