АЙМАГТАА МАЛЫН ХИВЭГ, БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2022-01-07 384 0

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ээр малын тэжээл тариалах ажилд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх зүтгэлтэй оролцож, аймгийн хэмжээнд 5635.8 га талбайд тариалалт хийсэн.

Үүний үр дүнд зарим хувийн хэвшлүүд аймагтаа малын хивэг, багсармал тэжээл  үйлдвэрлэж эхэлсэн байна.  Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж  танилцаж, аймгийнхаа хивэг тэжээлийн нөөцийг хэрхэн хангах талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ