2022 ОНЫГ “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2022-01-06 37 0

Сэлэнгэ аймгийн  Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар 2022 оныг “Бүтээн байгуулалт-нийгмийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах шийдвэрийг гаргаж, аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Мөн орон нутагт төрийн ажил үйлчилгээ хэрхэн явагдаж байгааг шалгаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсох 6 ажлын хэсгийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 17 сум, 6 тосгонд ажиллуулахаар боллоо.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын 2021 оны тайлан”, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан”-гийн хэрэгжилтийг хэлэлцэн ЗГХЭГ-т хүргүүллээ.

2021 онд аймгийн хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтанд нийт 5471 иргэн хандаж санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргаснаас 5124 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 93.6 хувийн үзүүлэлттэй байна. Мөн 25 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлээд байна. Тайлант хугацаанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд иргэдийн төрсний бүртгэл, регистрийн дугаарын зөрчил, цахим үнэмлэхээ сунгуулах, шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн хугацаа хэтэрсэн, газар тариалан, хадлангийн талбайн зөвшөөрөл болон газрын харилцаа, нийгмийн халамжид хамрагдахыг хүссэн, хүүхдийн мөнгөний халамжид хамрагдах, мөнгөн тусламж, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, халаалт дулаантай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ