АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР БҮРЭН ХАНГАЛАА

2022-01-05 17 0

Хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудыг шаардлагатай техник, тээврийн хэрэгслээр бүрэн хангаж, хууль тогтоомжид тусгагдсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр тус аймгийн Цагдаагийн Шуурхай удирдлагын тасаг, Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Хөвсгөл сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарын албан хэрэгцээнд ашиглагдах Аксент, Лада 2131, УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ болон авто машины богино долгионы станц, дуут гэрэл дохио, чанга яригч POLICE бичиглэл, суудлын бүрээс зэрэг тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал Цагдаагийн газарт өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулан өглөө.Ийнхүү аймгийн нийт сумдын Цагдаагийн хэлтсүүд албан хэрэгцээнд ашиглах тээврийн хэрэгслээр бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл нь бүрдээд байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ