УЛСЫН СОРТ СОРИЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАА

2022-01-04 171 0

2021 оны 12 дугаар сарын 27-28-ны өдөр Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлыг танхимаар болон цахимаар зохион байгууллаа.

Тус хурлаар үр тарианы 17, хүнсний ногооны 13, жимс жимсгэнийн 4 сорт нийт 34 төрлийн таримлын сортыг туршсан дүн судалгааны тайланг хэлэлцэн үүнээс үр тарианы таримлын 10 сорт, хүнсний ногооны 3 сорт, жимс жимсгэнийн 4 сортыг тус тус 2022 онд дахин сорих шийдвэрийг  зөвлөлөөс гаргав.

Хурлаар таримлын туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфологи, биологийн шинжүүд болон жишиг сортуудаас судлагдсан жилүүдэд ургацаар давж шалгарч байгаа туршлагын дүн, танилцуулгыг үндэслэн үр тарианы таримлын 4 сорт, хүнсний ногооны таримлын 10 сорт ирээдүйтэй сортоор баталлаа.

Холбоотой мэдээ