ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙН БУЛАНГ АЙМАГТАА АНХ УДАА НЭЭЛЭЭ

2021-12-31 169 0

Шинэ оны босгон дээр Дархан захын Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд “Эрх зүйн хөтчийн булан”-г Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан өнөөдөр /2021.12.31/ албан ёсоор нээлээ.

– Эндээс иргэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн ажиллуулдаг WWW.E-KHUTUCH.MN хууль зүйн зөвлөгөө мэдээллийн цахим сангаас хэрэгтэй мэдээллээ хэвлэж болон цахимаар авах боломжтой юм. Тодруулбал төрийн үйлчилгээний 16 төрлийн ажил үйлчилгээний талаарх мэдээлэл, хууль тогтоомж зэрэг мэдээллүүдийг цогцоор авч болно гэсэн үг юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ