ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮД ГАВЬЯАТ БОЛЛОО

2021-12-30 39 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” компанийн зөвлөх инженер Самдангийн Ламжав, Дархан-Уул аймгийн Хонгор сум,  “Шимт-Агро Холдинг” компанийн зөвлөх инженер Загдын Батчулуун нарыг Гавьяат механикжуулагч цолоор, Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны газар тариалангийн үйлдвэрлэлийн албаны дарга Ойзонгийн Мөнхбаатар, “Атар-Өргөө” компанийн ахмад ажилтан Ядамын Лхагвасүрэн нарыг Алтангадас одонгоор шагнасныг ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулж, баяр хүргэлээ. 

Холбоотой мэдээ