ХЭНТИЙ МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-12-30 35 0

Сумдын Мал эмнэлгийн тасгийн тайлан хэлэлцэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хурлын үеэр 2021 онд хийгдсэн ажил, үйлчилгээ, шинэ санаачлага зэргийг хэлэлцлээ. Мөн 2020, 2021 онд Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, мэдлэг оюун, ур чадвараа дайчлан хамт олноо манлайлан мэргэжлийн өндөр түвшинд ажилласан албан хаагчдыг шалгаруулсан.


2020 оны Шилдэг Мал эмнэлгийн тасгаар Баян-Овоо сумын Мал эмнэлгийн тасаг
Шилдэг Улсын байцаагчаар Баянхутаг сумын Х.Мягмарбат
Шилдэг Тархвар зүйчээр Цэнхэрмандал сумын Д.Ганчимэг
2021 оны Шилдэг мэргэжилтэнээр Ийлдэс судлалын шинжээч эмч Г.Ихбаяр,
Батноров сумын Мал эмнэлгийн Улсын байцаагч Т.Жаргалцэцэг нар;
Шилдэгийн шилдэг мэргэжилтэнээр Дэлгэрхаан сумын Улсын байцаагч Ц.Лхагвасүрэн нар тодорлоо.
Аймгийн Засаг даргын жуух бичгээр МЭГазрын Улсын ахлах байцаагч Г.Ганжуур,
Баян-Овоо сумын Улсын байцаагч Д.Баяртуяа нар шагнуулсан.
Мөн мал, амьтны гэрчилгээ олголт баталгаажуулалтыг сайжруулах зорилгоор 17 суманд Samsung A tab гардуулан өгсөн.

Холбоотой мэдээ