“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

2021-12-30 194 0

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий 23 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороог ахалж ажиллалаа.Түр хороо байгуулагдсан цагаас хойш 7 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдаж, Засгийн газарт нийт 4 удаа чиглэл өгч Засгийн газрын ажлын хэсгийн явцыг сонсож шийдвэрийг цаг тухай бүр хурдан шуурхай гаргаж ажилласны зэрэгцээ 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийн нөхцлүүдийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээллийг тухай бүр сонсож ажилласан.

УИХ-ын дарга, Түр хорооны дарга, зарим гишүүдийн төлөөлөл 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах асуудлаар Рио Тинто компанийн төлөөллүүдтэй уулзалт хийж нэгдсэн ойлголтод хүрсэн.

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталснаар Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ.

Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд цаашид хийгдэнэ.

Рио Тинто, TRQ компаниудын зүгээс далд уурхай ашиглалтад орж эхлүүлэх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, Оюу толгой ХХК цаашид нэмэлт өр үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа нь сайшаалтай. Ингэснээр Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ