“МОНГОЛ МАГНАЙ” СЭТГЭЛ НЭРЭХ ЦЭНГҮҮН БОЛЛОО

2021-12-30 675 0

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо улиран буй оныхоо үйл ажиллагааг дүгнэж, шинэ оноо угтах цэнгүүнээ энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Уг цэнгүүнд уламжлалт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, монгол адуугаа эрхэмлэн дээдлэгч уяачид эх орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж оролцсон байна.

Цэнгүүний үеэр шилдэг тэргүүний уяачдыг шагнаж урамшуулсан бөгөөд Ховд, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Архангай, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудын уяачид хөдөлмөрөө үнэлүүлэн, алдар хүндийн эзэд болж энгэрээ мялаалаа.

Үндэсний их баяр наадам, Монгол наадам, Монгол адуу, үндэснийхээ соёлын өвийг хамгаалах эрхэм зорилго дор нэгэн үзүүрт сэтгэлээр эвлэлдэн нэгдэж, их зорилгынхоо төлөө итгэл төгс зүтгэж буй эрхэм уяачдын хүлэг бүхэн шандастай байж торгон жолоо өргүүлж байхыг ерөөе.

Эх сурвалж: Хүлэг.мн

Холбоотой мэдээ