“ШИЛДЭГ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-12-23 107 0

Дорноговь аймаг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-301 тоот тушаалаар батлагдсан “Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, ахуй үйлчилгээний салбарыг сурталчлах, шинэ санаа, шилдэг технологийг дэмжих, ахуй үйлчилгээний ажилтнуудын мэргэжил, ур чадварын төвшинг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн шилдэг ахуй үйлчилгээ шалгаруулах уралдаан 2021 оны 11 сарын 15-аас нэг сарын хугацаатай явагдаж 28 материал хүлээн авч доорх үзүүлэлтээр шалгаруулсан байна.

 “Шилдэг Ахуй Үйлчилгээ”-гээр 5 байгууллага шаардлага хангаж тэргүүлсэн. Үүнд:

– Ж.Ариунзаяа захиралтай “Гурван баян” салон

– О.Батчимэг захиралтай “Дэлгэр бадам” үндэсний хувцасны салон

– Б.Наранцэцэг захиралтай “Golden Key” түлхүүр, цоож засвар

– М.Сарантуяа захиралтай “Saraa’s” салон /Эрдэнэ сум/

– Б.Азжаргал захиралтай “Аз” гутал засвар, үйлдвэрлэл

        Шилдгээр шалгарсан 5 байгууллагад аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр Өргөмжлөл 200,000 төгрөгний мөнгөн шагналыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус гардуулан өглөө.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ