ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН “А” БАЙРЫГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАНА

2021-12-23 209 0

 Ирэх 2022 онд Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн 900 орчим сая төгрөгийн санхүүжилтээр Хүмүүн цогцолбор сугуулийн хичээлийн “А” байрыг шинэчлэн засварлахаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар санамж бичиг үзэглэлээ.

 “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нийт 19 суманд 23 удаагийн төсөл хөтөлбөр хэрэгжиж 8000 гаруй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулж, 7000 гаруй иргэдэд үр шимийг түгээн ажилласан байна. 

Тус төслийн хүрээнд энэ онд Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн хичээлийн А байранд их засварын ажил хийсэн бөгөөд 355 хүүхэд, 38 багш, ажилчдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах, сурч, хүмүүжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ