ЭРДЭНЭМАНДАЛ СУМАНД ТӨМӨР БЕТОНОН ГҮҮРИЙГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2021-12-23 120 0

Хангайн гол нурууны Хан-Өндөр уулаас эх аван урсах Хануй голын төмөр бетонон гүүрийг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд шинээр ашиглалтад орууллаа.

Сум орон нутгийн иргэд анх 2000 оноос эхлээд шинэ гүүртэй болгож өгөөчээ гэсэн хүсэлтийг аймаг орон нутгийн удирдлагуудад тавьж байсан бөгөөд  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын хамтаар анх 2020 оны Улсын төсөвт хөрөнгийг нь тусган багтаасны үр дүнд өнөөдөр 90 метр урттай гүүр ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Цаашдаа дотоод, гадаадын аялал жуулчлал, түүхэн, тусгай сонирхлын аялал жуулчлал Орхон, Тамирын хөндий, Хануй, Хүнүйн голыг дагаад хөгжих чиг хандлагатай байгаа бөгөөд хөгжил дэвшилд дэд бүтэц хамгийн чухал билээ.

Холбоотой мэдээ