ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛ, ЦАЛИН, 36 САРЫН ТЭТГЭМЖ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ

2021-12-23 46 0

Алтан гадас одонгоор шагнагдсан ТҮК-ийн ажилтан нутгийн ах Ховд аймгийн Булган сумын харьяат Н.Батмөнх гуайг хүлээн авч уулзлаа. Ахтай ярилцан суухад их хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө үүр шөнийг ялгалгүй, халуун хүйтнийг ажралгүй ажилладаг төрийн үйлчилгээний алба хаагчдаараа бахархан суулаа.

Өнгөрсөн ням гарагт Ховд аймгийн Төрийн үйлчилгээний алба хаагчидтай уулзаж, цалинг нэмэгдүүлэх, 36 сарын тэтгэмжийг хэвээр үлдээх, Төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулах талаар анхаарч ажиллах үүрэг даалгавар авсан тухайгаа ярилцсан юм.

 ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний алба хаагчдынхаа саналыг хүлээн авч тэдний ажиллах орчин нөхцөл, 36 сарын тэтгэмжийг урьдын адил олгогдох шийдвэр гаргасанд талархаж байгаагаа хэлмээр байна гэж өөрийн цахим хувааснаа мэдээлжээ.

Тэрээр цаашид УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх онд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ