САЙН ДУРЫН ИДЭВХТЭНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2021-12-23 200 0

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөртэй хамтран Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Хүдэр, Сүхбаатар сум, Дулаанхаан, Бугант тосгоны сайн дурын 30 идэвхтэнүүдийг чадавхжуулах сургалт Онцгой байдлын газрын “Аврагч мазаалай” сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Тус сургалтыг нээж Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, амилуулах суурь тусламж, түлэгдэлт, хугарал, мултралын үед үзүүлэх анхны тусламж зэрэг сэдвүүдээр сургалт, дадлагыг явууллаа.

Эх сурвалж: Сэлэнгэ Онцгой байдлын газар

Холбоотой мэдээ