“МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2021-12-20 186 0

Монгол улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей болон Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурхны тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр эд өлгийн зүйл багтсан болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монголчуудын гүн ухааны бэлгэдэл болсон Соёмбын тухай зурагт тайлбар бүхий “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” номоо хүрэлцэн ирсэн хүндэт зочдод гардуулан өглөө.

Холбоотой мэдээ