ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА “ҮЛГЭР ЖИШЭЭ” ДҮГНЭГДЛЭЭ

2021-12-15 191 0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хууль, тогтоомжийн дагуу Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшиж байгаа хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн болон өөрийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, өмчийн мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг зорилтын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний биелэлтийг улсын хэмжээнд дүгнэж, дүнгээ гаргасан юм.

Төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба “Үлгэр жишээ” дүгнэгдлээ.

Ийнхүү “Үлгэр жишээ” дүгнэгдсэн Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Өргөмжлөл”-ийг гардуулан өглөө.

Холбоотой мэдээ