2022 ОНЫ ЦЭРЭГ, ТЕХНИКИЙН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАНА

2021-12-14 482 0

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2022 оны “Цэрэг техникийн тоо бүртгэл” 2021.12.20 -ноос 2022.01.20 ны хугацаанд багийн төвүүд дээр  явагдана.

Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн онцлог:  Аймгийн Засаг даргын ……дугаар захирамжийн 1, 2 дугаар хавсралтаар заагдсан Төрийн болон төрийн бус байгууллагуудын 18-50 насны /2004-1972/ онд төрсөн сурагчид, оюутан, ажилчид, албан хаагчид нэрсийн жагсаалтаар нэг бүрчлэн байгууллага дээрээ бүртгэлд орохоор зохион байгуулагдсан.

Бүртгүүлэх бичиг баримт: Цэргийн үүрэгтний үнэмлэх, цэрэгт татагдагчдын анкет, сургууль төгссөн дипломны хуулбар бусад…

Баг дээр 20 ноос эхлэн бүртгэл эхлэх тул дээрх насны цэргийн 1, 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнүүд, Бэлтгэл офицер ахлагч нар, Тусгай мэргэжлийн эмэгтэйчүүд бичиг баримтын бэлтгэлээ  хангахыг анхаарууллаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

Холбоотой мэдээ