ҮЗЛЭГИЙН ЦАГАА УТСААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-12-14 443 0

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үзлэгийн цаг товлолт үйлчилгээ 1800-0119 эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд холбогдлоо.

Иргэд та бүхэн эмчид үзүүлэх цагаа дээрх утасруу холбогдон авах боломжтой.

Цаг авах нэгдсэн системтэй холбогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэн та биеэр ирж дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо.

Цагийн хуваарь:  Ажлын өдрүүдэд 07:00-20:00 цаг хүртэл

Амралтын өдрүүдэд: 13:00-17:00 хүртэл ажиллана.

Жич: Дээрх утасны ярианы тариф минутад 50-70 төгрөг. Төрөх эмэгтэйчүүд эмнэлэгт үзүүлэх цагийг төрөх эмнэлгийн цахим 98510585 дугаартай холбогдох юм байна.

Холбоотой мэдээ