ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ, 274 САЯ ТӨГРӨГИЙГ ЖИЖИГ ЗЭЭЛ ХӨТӨЛБӨРТ ОЛГООД БАЙНА

2021-12-14 174 0

СХД-ийн 2021 онд хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажиллаа тайлагналаа.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд дүүргийн хэмжээнд шинээр 1269 ажлын байрны захиалга ирж 985 хүнийг ажилд зуучилж оруулсан.

Мөн төсөл хөтөлбөрийн зээлд 363 сая төгрөгийг цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт, 51 сая төгрөгийг ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, 161 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, 274 сая төгрөгийг жижиг зээл хөтөлбөрт олгоод байна.

“”ХОЛТ” ОУ-ын байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-г засварлан тохижуулах ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн. Тус төв нь 11 сарын 18-нд нээгдсэнээс хойш 100 гаруй хүүхдийн эцэг, эхэд зөвлөгөө мэдээлэл, халамжийн үйлчилгээ, анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн.  

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 206 тоот өрөөг засаж, тохижуулан 15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудын хөдөлмөрлөх ур чадварт үнэлгээ хийж, хувийн төлөвлөгөөг хамтран боловсруулж 5 үе шаттай модуль сургалтад хамруулж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс

Холбоотой мэдээ