НИЙСЛЭЛИЙН ГУРВАН БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2021-12-14 285 0

Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хэд хэдэн чиглэлээр шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв. Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн дутагдлыг илрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил хангалтгүй байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр дээрх гурван байгууллагад шаардлага тавьсан юм.

Тухайлбал,

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллах,

Зарим чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэхгүй байх,

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй ажилд тавих хяналтыг сайжруулах,

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах,

Үйлчилгээний хүсэлтийн шат дамжлагыг бууруулах,

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээг хийж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг чиглэлээр шаардлага тавин ажиллаж байна. Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ