
Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслийн хамт олон болон Хүүхдийн төлөө цохилох зүрхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Дарханхүү-2021” нөлөөллийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхдийн тусламжийн утас-108 арга хэмжээг зохион байгуулж хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хамгааллын болон хүүхдийн тусламжийн 108 утсыг хүүхэд багачуудад үлгэрийн баатраар дамжуулж сурталчлах, иргэд, олон нийтэд чиглэсэн хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумууд болон алслагдсан баг, сургуулийн бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тус арга хэмжээг өргөн цар хүрээтэйгээр зохион байгууллаа.

2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 12 сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Нийт Нийт 1621 хүүхдийг хамруулсан арга хэмжээг боллоо.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

0 cэтгэгдэлтэй