“ЦАХИМ ЦАГААН ТОЛГОЙ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-12-13 190 0

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан хотод шинээр ашиглалтад орсон Ахмадын Хөгжлийн Төвийг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож суурин утас, интернет, телевизийн гурвалсан үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.

 Мөн Ахмадын хөгжлийн төвтэй хамтран “Цахим цагаан толгой” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Энэ төслөөр ахмадын номын санд интернет кафе ажиллуулан Холбооны Газрын ахмад холбоочид өөрсдийн мэргэжлийн ур чадварын дагуу бусад ахмадуудадаа комьютерийн анхан шатны мэдлэг олгох, интернетийг хэрхэн ашиглах, E-Монгол төрийн үйлчилгээнээс мэдээ мэдээллийг хэрхэн авах зэрэг сургалтыг зохион байгуулна.

 Цаашид ахмадын лавлах үйлчилгээ буюу call center үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ