ИРГЭДИЙН САНАЛЫН ДАГУУ МОТОЦИКЛООР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ТҮР ХУГАЦААГААР ХОРИГЛОХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021-12-13 51 0

     Өвлийн улиралд орон нутгийн чанартай авто замд халтиргаа гулгаа үүсэх, түүнээс үүдэлтэй зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “аймгийн нутаг дэвсгэрт мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдээс санал авах ажлыг зохион байгууллаа.

 Аймгийн хэмжээнд нийт 1348 иргэнээс санал авч, 875 нь буюу 64,9 хувь нь татгалзсан санал ирүүлсэн тул мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахгүй байхаар шийдвэрлэлээ.

 Иймд иргэд та бүхнийг цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгсэл (мотоцикл)-ийн хурдаа тохируулж, хамгаалах хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж:  Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ