ШАТАР СОНИРХОГЧДЫН 2021 ОНЫ НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ӨНӨӨДӨР ТОДОРНО

2021-12-12 30 0

Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 54 шатарчин оролцож байна.

Энэхүү тэмцээнээс 2021 оны Нийслэлийн аварга шатарчдыг шалгаруулж, улмаар 12 шатарчин Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Дүүргийнхээ шатар сонирхогчдоос оюун ухаанаараа манлайлан шалгарсан Та бүхэндээ Хурлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Мөн өнөөдрийн тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төлөөлөл болж долоон төрийн албан хаагч оролцож байна.

Холбоотой мэдээ