БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ХАДГАЛАХ ХУГАЦААГ НЬ ХАРЖ СОНГОЛТОО ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2021-12-12 59 0

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа үйлчилгээний газруудад хүнсний түүхий эд бүтээгдэхүүний баталгаат хугацаа, хадгалалт, ажилчдын болон түгээлтийн үед баримтлах эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөлт, үйлчилгээний зохистой дадал, дэлгүүрийн цэвэрлэгээ, ариутгал зэрэгт хяналт шалгалт хийж байна.

Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:

 -Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах

– Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах

– Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах

– Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийх

ХЭРЭВ:

 – Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн

– Сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн

– Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн,  дарахад хотолцож байвал

– Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон

– Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал

– Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал

– Худалдааны газарт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал чанар нь алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн үржсэн байж болзошгүй.

Ийм тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Холбоотой мэдээ