ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ НАС УРТСАН ЖАРГАЛ ИРНЭ

2021-12-11 28 0

Өнөөдөр 2021-12-11, Бямба гараг  Билгийн тооллын: 8

Бага хар өдөр Аргын тооллын: 2021-12-11, Бямба  гараг

Наран ургах шингэх: 08:31-16:59

Үс засуулбал: -Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Түлэхийн

-Билгийн тооллын шинийн 8, харагчин могой, шувуун хошуут-24 од, суудал шороо, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-16:59.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу.

Холбоотой мэдээ