ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ 4 ЖИЛ ТУТАМД ЗОХИОН ЯВУУЛДАГ

2021-12-10 417 0

Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой Цаг ашиглалтын судалгааг 4 жил тутамд зохион байгуулдаг.

Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн ам 7 хоногийн нэг өдрийн 9.2 цагийг унтахад, 2 цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад, харин спортоор хичээллэхэд ердөө 6 минут зарцуулжээ.

Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн хувьд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаж байгаа юм. Тухайлбал охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж буй дундаж хугацаа нь 4.7 цаг байсан бол эрэгтэйчүүдийнх 2 цаг байна. Үүнээс гадна 15, түүнээс дээш насны хүн амын цаг ашиглалтын байдлыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар авч үзвэл, хөлстэй хөдөлмөр эрхлэхэд өдөрт дунджаар 6 цагийг зарцуулжээ. Тус үзүүлэлтийг хүйсээр нь харвал эрэгтэйчүүдийн хувьд 5.9 цаг, харин эмэгтэйчүүд 6.2 цаг байна.

Эх сурвалж: ҮндэснийСтатистикийнХороо

Холбоотой мэдээ