Халтиргаа гулгаатай талбай, өгсүүр замуудад давс, бодис цацаж байна

2021-12-10 29 0

Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн цас орж, нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цасан бүрхүүл тогтсон тул Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн  зам талбайн үйлчлэгч нар ажилдаа эртлэн гараад байна. Өнөөдөр зам талбайн 816 үйлчлэгч  тусгай зориулалтын 68 машин техниктэй ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давсыг зам, талбайд цацаад буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тусгай зориулалтын 42 автомашин, техник гаргаж, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна. Тодруулбал, давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн 11 автомашин, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн нэг машинтай  ажиллаж байгаа юм.  Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 14 машиныг цас цэвэрлэгээнд гаргажээ. Мөн бага оврын шүүрт 16  автомашин  явган хүний зам, талбай, авто замын нуух цэвэрлэж байна.  

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Холбоотой мэдээ