МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ТЭМДГИЙН ЗАГВАР ТОДОРЛОО

2021-12-10 29 0

Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны загварыг шалгарууллаа. Уг лого тэмдгийг шалгаруулах уралдаанд нийт 143 иргэн бүтээл ирүүлснээс Монгол Улсын иргэн Б.Балдоржийн зохиосон логоны загвар хоёр талын лого сонгон шалгаруулах хорооны гишүүдийн саналаар тэргүүн байр эзлэв.

Зохиогч  цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр тодотгон ​​бичсэн “50”-ын тооны дунд хоёр орны төрийн далбааг “∞ (хязгааргүй)” дүрсээр илэрхийлж, хоёр улсын өнгөрсөн, одоо, ирээдүйд үл тасран үргэлжлэх найрамдалт харилцааг бэлгэдэхийн сацуу ирэх 50 жил энэхүү харилцаа мөнх хөх тэнгэр мэт өргөжин хөгжих хүслийг шингээсэн ажээ.

Уралдааны дэд байранд Япон Улсын Канагава мужийн иргэн Таширо Аянэ, тусгай байранд Ишикава мужийн иргэн Мацүмото Рэна, Мүрозүка Момока нарын бүтээл тус тус шалгарав.

Лого-г 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, хөтөлбөрт ашиглах бөгөөд арга хэмжээний зөвшөөрөл авах, бүртгүүлэх журмыг доорх холбоосоор орж харах боломжтой.

Холбоотой мэдээ