“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2021-12-10 176 0

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газар, Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.

Чуулганд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн алба хаагчид оролцож байна. Чуулганаар гэр бүлийн хүчирхийлэл болон хохирогч хамгааллын үйлчилгээний нөхцөл байдлын талаар танилцуулан, салбар дундын хамтын ажиллагаа, хамтарсан багийн үйлчилгээг сайжруулах тухай хэлэлцэж байгаа юм.

Холбоотой мэдээ