ШИЛДЭГ СТАРТ АП-ААР “ART RECT” БАГИЙН ХАНЫН ЗУРГИЙГ “AR” ТЕХНОЛОГИОР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ШАЛГАРЛАА

2021-12-09 30 0

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдэгүүд тодорлоо.

Улсын аваргын шалгаруулалтад:

Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.

Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээний шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа.

1-байрт “ART rect” баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,

2-р байрт “Хурын шим” баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр,

3-р байрт “Хөрсгүй тариалалт” баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ