“ХҮРГЭЛТ” АРГА ХЭМЖЭЭ ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС УЛААНБААТАР ХОТЫГ ЗОРИЛОО

2021-12-09 182 0

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хот, сууринд байгаа нутгийн иргэддээ өвлийн идэш хүргэж өгөх “Хүргэлт” арга хэмжээний цуваа өнөөдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотыг зорилоо.

  Цуваа маргааш Улаанбаатар хотод очиж, Барс-2 захын хашаанаас мах захисан иргэдэд нэгдсэн журмаар өвлийн идэшийг нь хүлээлгэж өгнө.  Ачигдсан мах бүр QR кодтой учир хаанаас, хэн гэдэг малчны  хотноос ачигдсан мах вэ? Гэдгийг иргэд мэдэхэд хялбар байх бөгөөд махны сав баглаа боодлыг цаашид орон нутгийн махыг брэнд болгоход ашиглах зорилготой байгаа юм.

Энэ жил нийт 800 орчим өрх, хувь хүний 140 тонн махыг хүргэж байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ