ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 11-Р ТУСГАЙ ЦЭЦЭРЛЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

2021-12-08 256 0

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах, мэдлэг, ойлголт хандлагыг сайжруулахад хичээн ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р тусгай цэцэрлэгийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй оны шилдэг боловсролын байгууллагаар шалгарлаа.

Тус цэцэрлэг нь 2017.12.04 нд 2 бүлэг 24 хүүхэд 12 багш ажилчидтай үүсгэн байгуулагдсан. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээс гадна эрүүл мэндийн сэргээн засах тусламж, эмчилгээ үйлчилгээг цогцоор нь үзүүлдэгээрээ онцлогтой юм.   Цэцэрлэгийн багш нараа сэргээн засах үндэсний төв болон нийслэлийн тусгай цэцэрлэгүүдэд ажиллуулан туршлага солилцуулах,  Герман, Япон, Францын мэргэжилтнүүдээс чадавхжуулах мэргэшүүлэх сургалт тогтмол авч мэдлэг, хандлага, туршлага, сэтгэл бүрдсэн баг хамт олон тус цэцэрлэгт ажиллаж байна.

Тэд ирэх хичээлийн жилд 3-4 хүүхдийг энгийн цэцэрлэгт шилжүүлэх, 2-3 хүүхдийг ЕБС-ийн тусгай бүлэгт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ