ЭНЭ САРЫН 8-НААС ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

2021-12-08 233 0

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 8-наас баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. 09,10-нд нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи: 09-нд зарим газраар, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ