МӨСӨНД АВИРАЛТЫН ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИЖ БАЙНА

2021-12-08 228 0

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Кharakhorum ice festival-2021” мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулаах тэмцээн Бат-Өлзий сумын Улаанцутгалантад амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Экстрим спорт сонирхогчид 2012 оноос эхлэн тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн ч сүүлийн хоёр жилд ковидын улмаас тасраад байсан юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсөнд авиралтын шилдэг тамирчдыг төрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой учраас зохион байгуулагч “Монголиа Экспедишнс” ХХК-тай бид 9 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнд 12 байгууллага, клубийн 70 тамирчин оролцож, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин мөсний авиралт хийлээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ