Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн Билли Айлишийн зураг инстаграмын амжилтыг эвдлээ

2021-10-23 20 0

19 настай, алдарт дуучин Билли Айлиш Британийн Vogue сэтгүүлийн нүүрийг өвөрмөц төрхтэйгөөр чимжээ. Өвөрмөц гэж тодотгосны учир нь түүнийг өмнө нь ийм дүр төрхтэй байхыг шүтэн бишрэгчид төдийгүй олон нийт харж байгаагүй билээ.

Холливудын дур булаам дүрийг бүтээсэн түүний энэхүү зураг инстаграмын дээд амжилтыг эвдэв. Учир нь тэрээр өөрийн инстаграм хаягт энэхүү зургаа постолсноос хойш ердөө 6 минутад 1 сая хүн зүрх дарсан нь инстаграмын түүхэн амжилтыг тогтоожээ.

Дуугаа өөрөө зохиодог, шинэ эриний тодорхойлолт болоод буй авьяаслаг дуучин бүсгүй шаргал үстэй болж, цээжээ үл ялиг ил гаргасан хувцас өмссөн байв. “Би өөртөө илүү эмэгтэйлэг болсон мэт санагдаж байна” гэжээ. Түүний өөрийгөө ингэж тодорхойлох нь аргагүй юм. Учир нь хэлхгэр фудболк, өвдөг хүрсэн өргөн шорт, кэт өмссөн ногоон үстэй Биллиг л бид өмнө нь харж байсан билээ. Тэрээр “Надад зураг авалт болон зурагнууд маш их таалагдсан. Хүссэн зүйлээ хүссэн үедээ хийчхэж бай” гэжээ.

Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул “Зураг авалт хийхдээ түүнд бага зэрэг өөрчлөлт хийхийг хүссэнээс өөр зүйлгүй” гэжээ.

“Гэхдээ яагаад корсет гэж?” гэхэд Билли “Үнэнээ л хэлье, би гэдсэндээ дургүй” гэжээ.

Эх сурвалж: Today, Instagram

Холбоотой мэдээ