2020 онд хамгийн их орлоготой байсан 10 тамирчин

2021-10-23 20 0

Forbes сэтгүүлээс 2020 онд хамгийн их ашиг орлоготой ажилласан 10 тамирчныг танилцууллаа. Жагсаалтад орсон тамирчдын нийт орлого 1.05 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн жилээс 28 хувиар өссөн үзүүлэлт аж.

Жагсаалтыг UFC холбооны хоёр ч жингийн аварга Конор анх удаа тэргүүлсэн бөгөөд ихэнх орлогоо вискиний брэндээс бүрдүүлжээ.

1. КОНОР МАКГРЕГОР – 180 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Ирланд
  • Нас: 32
  • Спорт: Холимог тулаан

Тэрээр нийт орлогынхоо 22 сая ам.долларыг UFC-ээс олсон бол үлдсэн орлогоо “Dystopia: Contest of Heroes” видео тоглоом, “Roots of Fight” хувцас, хэрэглэлийн брэнд, “DraftKings” бооцооны сайт болон “Proper No. Twelve” вискиний брэндээсээ олсон байна.

2. ЛИОНЕЛ МЕССИ – 130 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Аргентин
  • Нас: 33
  • Спорт: Хөл бөмбөг

Нийт орлогынхоо 97 сая ам.долларыг талбай дээр хөл бөмбөг тоглосныхоо төлөө клубээс авсан бол насан туршийн гэрээ хийсэн Adidas болон түүний нэрээр хувцас урладаг Жинни Хилфигер нарын хамтын ажиллагаанаас үлдсэн орлогоо бүрдүүлжээ.

3. КРИШТИАНУ РОНАЛДУ – 120 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Португали
  • Нас: 36
  • Спорт: Хөл бөмбөг

Фэйсбүүк, Инстаграм, Твиттер даяар 500 сая дагагчтай болсон дэлхийн анхны хүн Роналду хөл бөмбөг тоглоод 70 сая ам.долларыг авсан бол насан туршийн гэрээ хийсэн Nike болон CR7 брэндийн хувцас, хэрэглэл, зочид буудал, үнэт эдлэл, фитнесс зэргээс бусад орлогоо бүрдүүлжээ.

4. ДАК ПРЕСКОТ – 107.5 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 27
  • Спорт: Америк хөл бөмбөг

Багтайгаа хийсэн гэрээний дагуу 97.5 сая ам.долларыг авсан Дак “Sleep Number”, “7/11”, “DirecTV” компаниудаас бусад орлогоо олсон байна.

5. ЛЕБРОН ЖЕЙМС – 96.5 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 36
  • Спорт: Сагсан бөмбөг

31.5 сая ам.долларыг Лейкерс клубээс авсан Леброн “PepsiCo”-той хийсэн шинэ гэрээ “Space Jam: A New Legacy” кино зэргээс 65 сая ам.долларыг олжээ. Тэрээр саяхан “Boston Red Sox”, “Liverpool FC” болон “Roush Fenway Racing”-ийн эзэмшигч “Fenway Sports Group”-т хөрөнгө оруулсан билээ.

6. НЕЙМАР – 95 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Бразил
  • Нас: 29
  • Спорт: Хөл бөмбөг

“Puma” компанитай хийсэн гэрээ, “Fortnite” тоглоом дахь дүр зэргээсээ 19 сая ам.долларыг олсон Неймар 76 сая ам.долларыг ПСЖ клубтэй хийсэн үндсэн гэрээний дагуу авсан байна.

7. РОЖЕР ФЕДЕРЕР – 90 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Швейцар
  • Нас: 39
  • Спорт: Талбайн теннис

Өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн жил талбай дээр маш бага гарсан Рожер 2020 онд талбайн тенниснээс ердөө 0.03 сая ам.доллар олжээ. Харин “Rolex”, “Credit Suisse”, “Uniqlo” брэндтэй хийсэн гэрээ болон өөрийн “On” компаниасаа 90 сая ам.долларыг олсон байна.

8. ЛЬЮИС ХЭМИЛТОН – 82 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Их Британи
  • Нас: 36
  • Спорт: Formula 1

Mercedes багийн нисгэгч Британи залуу Хэмилтон “Tommy Hilfiger”, “Monster Energy” болон “Puma” брэндээс 12 сая ам.долларыг олсон бол үлдсэн орлогоо уралдааны зам дээрээс “цуглуулсан” байна.

9. ТОМ БРЭДИ – 76 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 43
  • Спорт: Америк хөл бөмбөг

Үндсэн гэрээний цалин болгож 45 сая ам.долларыг авсан Том “TB12” брэнд, кино үйлдвэрлэл болон NFT борлуулдаг сайтаасаа үлдсэн 31 сая ам.долларыг босгожээ.

10. КЕВИН ДУРАНТ – 75 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 32
  • Спорт: Сагсан бөмбөг

Брүүклин Нэтс багаас 31 сая ам.долларыг авсан Кевин “Thirty Five Ventures”, “Postmates” компаниас 44 сая ам.долларыг олсон байна.

Эх сурвалж: Forbes

Холбоотой мэдээ