Коронавирусийн халдвараар 0-9 насны хүүхдүүд хамгийн их өвчилжээ

2021-10-23 44 0

Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүн ам буюу хүүхдүүдийн дунд халдвар гарч байгаа тул эрсдэлтэй газраар явуулахгүй байхыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг анхаарууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 47,548 тохиолдлын 20 гаруй хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Одоогоор коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилбал 5-9 насны хүүхдүүд хамгийн их өвчилжээ.

Тодруулбал, халдвар авсан хүүхдүүдийн:

22 хувь буюу 0-4 насны 2,230 хүүхэд,
32 хувь буюу 5-9 насны 3,231 хүүхэд,
31 хувь буюу 10-14 насны 3,105 хүүхэд,
14.3 хувь буюу 15-17 насны 1,432 хүүхэд байгаа юм.

Хүүхдүүдийн дунд халдвар гарч байгаа тул аль болох эрсдэлт орчинд явуулахгүй байж, хүн хоорондын зайг баримтлуулахгүйгээр тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Холбоотой мэдээ